Site announcements

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА ГЭЖ ЮУ ЮМ БЭ? ӨӨРИЙН ХИЙСЭН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО

by Өлзий-Эрдэнэ Баярцогт -

Хүүхдийг хувийн сахилгатай болоход нь дэмжих, туслах урт хугацааны шийдэл юм. Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ. Бие биенээ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.

Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхэддээ зааж сургах тухай юм. Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх, бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.

Та дээрх хэдхэн өгүүлбэрийг уншаад танд юу бодогдсон бэ? Та хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг аав, ээж эсвэл ах, эгч, өвөө, эмээ вэ? Хүүхэд хүмүүжүүлэх энгийн арга тэдгээртэй ярилцаж, нөхөрлөж, ойлголцож цаашлаад сургах үйл явц гэж тодорхойлж болох. Товчхон тодорхойлох гээд оролдвол хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь эцэг, эхийн хүүхэддээ хандах хандлага юм. Хүүхэд бүр алдаа хийдэг. Дүрсгүйтэж таныг уурлуулж бухимдуулж, байж суухын аргагүй гэр орныг нь буулгасан ч тэр болгоныг нь уучлаад хүүхэдтэйгээ ярилцахыг, ойлгуулахыг, зааж сургахыг, алдааг нь ухааруулахыг л эерэг хүмүүжил гэж ойлгох хэрэгтэй.


HELP баг

by Оюунтуяа Отгонбаатар -

 Хүчирхийлэлд өртсөн хэн ч байсан дараах ОУ-ын дохиог хэрэглэж сурах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн танд энэхүү дохиог харуулбал та яаралтайгаар оршин суугаа газрынхаа цагдаагийн газар, Хүүхэд хамгааллын төв, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 утас, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн суралцагч болон, сургуулийн орчинд ямар нэгэн хүчирхийлэлд өртвөл хүүхэд хамгааллын 91093838 утсанд хандаарай.